ЗОХИОН БАЙГУУЛАХ ТОМООХОН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Чингэлтэйд үйлдвэрлэв-2025” арга хэмжээ, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар баталсан “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд 4 бүлэг 25 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

  • “Зээл, төсөл бичих аргачлал”, “Манлайлал”, “Кластер” иргэнээс хуулийн этгээдийн сургалт, “Хоршоо”-ны чиглэлийн сургалт, үйл ажиллагааг тусгай удирдамжийн дагуу зохион байгуулах: зохион байгуулагдах хугац 1-4 улиралд
  • Дотоод гадаад үзэсгэлэн худалдаа: зохион байгуулагдах хугацаа 1-4 улиралд
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулах болон зохион байгуулах, туршлага солилцох, хамтын ажиллагааг зохион байгуулах
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг шинэчилсэн судалгаанд хамруулж, тухай бүр баяжилт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллээр хангаж, цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэж ажилласан байна. Зохион байгуулагдах хугацаа 1-4 улиралд