"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД МАНАЙ ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулж Чингэлтэй Дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олон 2025 оны 5 сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн “Хайрхан цогцолбор" ОНӨТҮГ”ын ойжуулалтын талбай дээр мод тарилаа.

  • ✅ Байгаль орчноо хамгаалах
  • ✅ Идэвхтэй оролцоо
  • ✅ Ирээдүйн эерэг өөрчлөлт
Нэг мод жилд дунджаар 22 кг нүүрстөрөгчийг шингээж, 100 кг хүртэл хүчилтөрөгч ялгаруулдаг! Мод тарих нь ногоон орчин бүрдүүлэх төдийгүй, монгол орны уур амьсгалыг тэнцвэржүүлж, бидний ирээдүй хойч үед олон арван жилд тустай ногоон өв болж үлдэнэ.

                                                                 "Эх дэлхийгээ хайрлан хамгаалж, Мод тарьж амьд өв үлдээе"