"УЛААНБААТАР МАРАФОН 2025"
“Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 23 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлжээ. Гүйгчдийн тал хувь нь буюу 14 мянга нь эрүүл мэндийн гүйлтийн төрөл болох 5 км-т гүйхээр бүртгүүлсэн байна.
“Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.
- Спортын төв ордон (1 давхарт) - /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
- Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг) - /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
- Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбар олгох хэсэг) - /1,5км, 5км/
- Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороо - /1,5км, 5км/

Тавдугаар сарын 24-нд дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлт энэ сарын 24-ний бямба гарагт болно. Бямба гарагт доорх 20 зах, худалдааны төв ажиллахгүй.

"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болохтой холбогдуулан:
- Их сургуулийн гудамж
- Энхтайваны өргөн чөлөө
- Токиогийн гудамж
- Бээжингийн гудамж, Самбуугийн гудамж
- Бага тойруу
- Намъяанжугийн гудамж
- Нарны зам
- Нийслэлийн гудамж
- Их монгол улсын гудамж
- Махатма Гандийн гудамж
- Олимпын гудамжны автозамын зорчих хэсэг хаагдана.
