НАРНЫ БАЯР”-Т ЗОРИУЛСАН “МОНГОЛЫН НАУРЫЗЫН БАЯР-2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ОРОЛЦУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар хамтран Наурызын баярыг тохиолдуулан “МОНГОЛЫН НАУРЫЗЫН БАЯР-2025” үзэсгэлэн, арга хэмжээг 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Тус үзэсгэлэн арга хэмжээнд төвд бүртгэлтэй 2 дугаар хорооны үйлдвэрлэгч Т.Энхтөр, /Арьсан эдлэл/, Д.Лхамсүрэн /Торгон цүнх/, 10 дугаар хорооны үйлдвэрлэгч Ц.Уянга /Бэлэг дурсгал/, 20 дугаар хорооны үйлдвэрлэгч С.Сыргаш /Казак үндэсний хувцас, малгай/, 21 дүгээр хорооны үйлдвэрлэгч Ц.Цээнэрэнз /Хантааз/, Г.Мөнхнасан /Футволк/, 17 дугаар хорооны үйлдвэрлэгч С.Бямбасүрэн /Европ хувцас/ 18 дугаар хорооны үйлдвэрлэгч Г.Индра /Хантааз/ гэсэн 8 үйлдвэрлэл эрхлэгчийг оролцуулж, 7,050,000 төгрөгийн борлуулалтын орлого орсон үр дүнтэй байсан.