ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, ОХУ-ын Буриад Улстай хамтран 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Holiday Inn” зочид буудлын Хурлын танхимд бизнес уулзалтыг зохион байгуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ч.Болормаа болон бусад холбогдох хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

Тус уулзалтад Оросын Холбооны Улсын Буриад Улсын бизнесийн Төлөөлөгчид болон дүүргийн 20 иргэн аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулж, найрамдалт хамтын ажиллагаа бэхжин хөгжүүлэх, хоёр талын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход дэмжлэг болох үр дүнтэй уулзалт боллоо.

Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хувьд “Чингэлтэйд үйлдвэрлэв 2028” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн дэмжлэгийг үйлдвэрлэл эрхлэгчдэд бодиттойгоор хүргэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байна.