САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН “ЦАГААН САР 2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Билгийн тооллын 17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн “Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан “Цагаан сар 2025” үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч 02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд Анкор төвд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдааны нээлтэнд Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ч.Болормаа нар оролцож үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж, бараа бүтээгдэхүүнтэй танилцаж санал солилцсон юм.
Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаа нь дүүргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг иргэдэд сурталчлан таниулах, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, борлуулалтын орлогыг дэмжих зэрэг ач холбогдолтой юм. Тус үзэсгэлэн худалдаанд 36 үйлдвэрлэл эрхлэгч оролцож бараа бүтээгдхүүнээ худалдан борлууллаа.
"Цагаан сар 2025" үзэсгэлэн худалдаанд Үндэсний дээл хувцас, гутал, малгай, модон эдлэл, үндэсний тоглоом, наадгай, арьсан эдлэл, хатгамал, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 36 нэр төрлөөр үйлдвэрлэгчид маань оролцож 38,900,000 төгрөгийн борлуулалтын орлого орсон байна

