ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН НЭРЭМЖИТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
“Амар байна уу-2025” үзэсгэлэн худалдааны хүрээнд Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нэрэмжит өдөрлөгийг 02дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээг Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Н.Сугар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв-ын ерөнхий менежер М.Сувд-эрдэнэ, Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ч.Болормаа нар нээж үг хэллээ. Тус арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчид болох дуучин СТА М.Баярмагнай, Ган-эрдэнэ, Батзориг, Сарантуяа, болон ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн "Хурай" бүжгийн хамтлаг зэрэг уран бүтээлчдийн урлагийн тоглолт болсон юм.





“Амар байна уу-2025” үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн 103 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 15 нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан, борлуулалт хийж, хэрэглэгч үйлчлүүлэгчдээс захиалга авч байна.


