"АМАР БАЙНА УУ-2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн сар шинийн баярыг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв хамтран 9 дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчийг худалдан авагчтай шууд холбох, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой “Амар байна уу-2025” үзэсгэлэн худалдаа “Их наяд”, “Соёолж молл” Худалдааны төвд нээлтээ хийлээ. “Амар байна уу-2025” жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа 3 дах жилдээ 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдааны нээлтэд Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа болон Дүүргийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн дарга нар оролцож, үзэсгэлэн худалдаанд оролцож буй ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, худалдан авалтаар дэмжин, нийт ЖДҮҮ эрхлэгчидтэй санал солилцсон юм.