ЗОХИОН БАЙГУУЛАХ ТОМООХОН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээ, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар баталсан “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд 3 бүлэг 29 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
- “Уран үйлчин” уралдаан арга хэмжээ: зохион байгуулагдах хугацаа 3-4 сард
- Дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн дунд “Уран үйлчин” уралдааныг тусгай удирдамжийн дагуу зохион байгуулж үйлдвэр эрхлэгчдийг хамруулна.
Дотоод гадаад үзэсгэлэн худалдаа: зохион байгуулагдах хугацаа 1-4 улиралд
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулах болон зохион байгуулах, туршлага солилцох, хамтын ажиллагааг зохион байгуулах
Танилцуулга, контент, сэтгүүл : зохион байгуулагдах хугацаа 2-4 улиралд
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор видео танилцуулга, сэтгүүл хийж сурталчлан таниулах.
