ЗӨӨВРИЙН АЖЛЫН БАЙР

Зөөврийн ажлын байр нь 4*5 хэмжээтэй, теннээр халдаг сэндвичин байр ба гэрээний үндсэн дээр үнэ төлбөргүй ашиглуулна.

-Хүсэлтээ өгөхөд шаардагдах бичиг баримт
  • Зөөврийн ажлын байрны дэмжлэгт хамрагдахыг хүссэн үйлдвэрлэгч Төвд өөрийн өргөдөл, хүсэлтээ бичгээр гаргаж өгөх
  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбар
-Ерөнхий шаардлага
  • Төвд бүртгэлтэй байх
  • Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх
  • Чингэлтэй дүүргийн харьяалалтай, өөрийн эзэмшлийн хашаатай байх
  • Гудамжны орц гарц чөлөөтэй, тогны утас тээвэрлэлтэд саадгүй байх