ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛДАГ СУРГАЛТУУД
Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалтын үйл ажиллагаанд хэрхэн хамрагдах вэ?
01.Бүртгүүлэх: Та Чингэлтэй дүүргийн харьяат Жижиг дунд үйлдвэр эрхлэгч бол иргэний үнэмлэхтэйгээ ирэн Үйлдвэрлэл судалгааны албаны холбогдох мэргэжилтэнд бүртгүүлээрэй.
02.Үйл ажиллагаатай нь танилцах: Таны амьдардаг хороог хариуцсан мэргэжилтэн бизнесийн үйл ажиллагаатай нь танилцаж нөхцөл байдлын үнэлгээ хийж цаашид бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангана.
03. Сургалт, зээл төсөл, хөтөлбөр үзэсгэлэн худалдаа: Та байгууллагаас тогтмол зохион байгуулдаг дараах сургалтуудад хамрагдан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, төсөл хөтөлбөрийн мэдээлэл авч, бараа бүтээгдэхүүнээ цахимаар болон сэтгүүлд хэвлүүлэн сурталчлуулж зөвлөх үйлчилгээнд хамрагдах боломжтой.
04.Бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, дэмжих бусад үйл ажиллагаа: Та бүхэн алтжин бөмбөгөр худалдааны төвд байрлах байгууллагын гэрээт лангуунд бүтээгдэхүүнээ борлуулж, Зөөврийн ажлын байр Түрээсийн хөнгөлөлттэй ажлын байранд хамрагдах боломжтой.
01.Ур чадвар нэмэгдүүлэх цогц сургалтууд:
- Нягтлан бодох бүртгэлийн
- Сошиал маркетинг, онлайн бизнес
- Хувийн санхүүгээ удирдах
02.Бизнесээ хөгжүүлэх сургалтууд:
- Маркетинг, бренд хөгжүүлэлт
- Нөхөрлөл хоршоо, кластер
- ХАБ,нийгмийн даатгал, татвар
- Оюуны өмч
- Заал,төсөл бичих аргачлал
- Сав баглаа боодол, шошго
03.Мэргэшүүлэх сургалтууд:
- Оёдол, эсгүүр
- Зүү ороох, уран хатгамал
- Эсгий, ноосон эдлэл
- Гутал
- Давсан ухлал
- 05.Хувь хүний хөгжлийн сургалтууд:
- Энергийн менежмент
- Хүүхэд гэр бүлийн харилцаа
- Гоо зүй
- Эрүүл зөв хоололт
.jpg)