ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ОЁДЛЫН ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТЫН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.


Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэргэдэх Оёдлын технологийн сургалтын танхим нээлтээ хийлээ.

Нээлтэд Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын дарга Т.Уламбаяр, дүүргийн засаг даргаН. Мандуул, дүүргийн засаг даргын орлогч З. Бямбажав дүүргийн засаг даргын зөвлөх Л. Цэеэрэгзэн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ч. Болормаа нар болон үйлдвэр эрхлэгчид оролцлоо.

Айл өрх, хүн бүхэн үйлдвэрлэгч болж, зах зээлд бие даан оролцох хүрээ өргөжихийн хэрээр үйлдвэр эрхлэгчдэд олон талын мэдлэгтэй байх боловсролын шинэ хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Иймд энэхүү сургалтын баазаар дамжуулан дүүргийн иргэд, оюутан сурагч залуус, хөдөлмөр эрхлэгч хэн бүхэн богино хугацаанд зайны сургалтаар мэргэжил эзэмших, шинэ техник технологитой танилцах, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд шаардагдах бүх л мэдлэг мэдээлэл, чадварыг олж авах боломж бүрдэж байна.

Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд нийт 1231 үйлдвэрлэгч бүртгэлтэй байдаг бөгөөд салбар 3 байранд 28 үйлдвэр эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулсан 45 удаагийн сургалт үйл ажиллагаанд дүүргийн 1327 үйлдвэр эрхлэгч хамрагджээ.