ГАДААДЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА.

✅Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чанжоу /Changzhou/ хотноо зохион байгуулагдсан “Орос, Монгол, Хятад бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”, Ухань /Wuhan/ хотноо зохион байгуулагдсан “Гадаадын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа” Шанхай хотноо зохион байгуулагдсан "Хятадын олон улсын импортын VII экспо" үзэсгэлэн худалдаа”-дад дүүргийн "МЧГА" ХХК-ний захирал, Edel cashmere" брэндийн үүсгэн байгуулагч Б.Мөнхчулуун, "Пашмина" ХХК-ний захирал “Gua-ur” брэндийн үүсгэн байгуулагч Б.Чимэдрагчаа нар тус тус амжилтай оролцлоо.

✅Түүнчлэн тус улсын бусад хотуудаар Монголын Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, , гадаад зах зээлээ өргөжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэхээр үзэсгэлэн худалдаа, олон талт үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож байна.

✅Цаашид дүүргийн үйлдвэр эрхлэгчдэд гадаадын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцох сайн туршлагыг хуваалцан дэмжлэг хамтран ажиллахаар саналаа илэрхийлсэн.
Үйлдвэр эрхлэгч нартаа амжилт хүсье.