“АЖИЛ ХЭРЭГЧ УЛААНБААТАР” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар эмэгтэй удирдлагатай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
✅ Энэхүү уулзалт нь Улаанбаатар хотын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллөөр дамжуулж, бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдлийн санал, санаачилгыг хэлэлцэж, хотын зүгээс бизнесийн орчинг сайжруулах төсөл, арга хэмжээнд тусгаж, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой.
✅Уулзалтад Нийслэлийн есөн дүүргийн 200 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүд оролцож олон асуудалд бодит шийдэл авлаа.
✅Түүнчлэн оёдлын салбарт кластер хөгжүүлэх ажлыг Нийслэлийн засаг дарга дэмжин ажиллахаар боллоо
"Ажил хэрэгч Улаанбаатар" жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалтаар "Өнөрбаян хайрхан" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Янжинсүрэн оёдлын салбарын кластер үүсгэх, бүрэн автомат тоног төхөөрөмжийн үйлдвэр байгуулах асуудалд анхаарал хандуулж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт гаргасан.
✅Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар энэхүү ажлыг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлээд, тоног төхөөрөмжийн судалгаа хийх ажлын хэсгийн саналаа ирүүлэхийг үүрэг болгосон юм.
Арга хэмжээг дэмжин хамтран ажилласан GIZ Mongolei “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих төсөл”-ийн хамт олонд талархал илэрхийлье
