“SME CUP-2024” спортын тэмцээн зохион байгууллаа
⛹🏻Нийслэл болон есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн албан хаагчдын дунд спортын дөрвөн төрөлт /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, буухиа/ тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
🥇Нийслэл, есөн дүүргийн ЖДҮДТ-ийн 100 орчим албан хаагч хоёр өдрийн турш спортын дөрвөн төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа гарган өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

🏆Тэмцээний нийт дүнгээр Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв- ийн хамт олон шилдгийн шилдгээр шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.