"МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА" нээлтээ хийлээ.

✅ЧД-ийн ИТХурал, ЗДТГазар, МҮХАҮТанхим, ЧД-ийн ЖДҮДТөв болон ОХУ-ын Улаан-үд хотын “Байгаль экспо” хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ - ОРОСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА” “Тусгаар тогтнолын талбай”-д 2024 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.

✅Нээлтэд дүүргийн ИТХ-ын Дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ЧД-ийн ЖДҮДТөвийн Дарга Ч.Болормаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич болон бусад зочид төлөөлөгч оролцлоо.

✅Тус үзэсгэлэн худалдаанд ЧД-ийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 40 иргэн, ААН, ОХУ-ын Улаан-үд хотоос 30 гаруй ААН, бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.