“ЭРҮҮЛ ДАДЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ” сургалт зохион байгуулагдлаа.
✅Сургалтыг эрүүл амьдралын хэв маягийн Сургагч багш, куратор М.Баярцэцэг удирдан явуулж байгууллагын ажилтан, албан хаагчдад бодисын солилцоог идэвхтэй байлгах үндсэн дадал, шим тэжээл, хоолны илчлэгийг хэрхэн тооцох талаар, цаашид амьдралын зөв дадал, эрүүл хооллолтыг хэвшүүлснээр гэр бүл, хамт олон, ажлын бүтээмжид хэрхэн эерэгээр нөлөөлөх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
✅⭐Эрүүл амьдралын хэв маягийг түгээж, эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй Сургагч багш М.Баярцэцэгт талархал илэрхийлье
