"УРАН ҮЙЛЧИН-2024" уралдааныг амжилттай зохион байгууллаа
✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс санаачлан оёдлын чанар стандартыг боловсронгуй болгох, мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлага, ур чадварыг сурталчлан таниулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Уран үйлчин-2024” уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус уралдааныг үндэсний хувцас, eвроп хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн гурван төрлөөр онол, ур чадварын уралдаан гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нийт 120 гаруй оёдолчин ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулж, өнөөдөр өргөмжлөл, шагналыг гардууллаа.
“Уран үйлчин-2024” уралдааны Үндэсний хувцасны төрөлд эхний 4 байр:
- I-р байранд /Д.Үржилсайхан/
- II-р байранд /Ц.Өлзийням/
- III-р байранд /С.Ганчимэг/
- IV-р байранд /Б.Оюунцэцэг/
Европ хувцасны төрөлд эхний 4 байр:
- I-р байранд /Ц.Бадамцэцэг/
- II-р байранд /А.Сансар/
- III-р байранд /Д.Отгонцэцэг/
- IV-р байранд /Э.Энхтуяа/
Хөдөлмөр хамгааллын хувцасны төрөлд эхний 4 байр:
- I-р байранд /Л.Сэлэнгэсайхан/
- II-р байранд /М.Баасанжаргал/
- III-р байранд /Д.Ганхуяг/
- IV-р байранд /Д.Мөнхзул/ 4/10
