Чингэлтэй дүүргийн оёдлын салбарын “УРАН ҮЙЛЧИН-2024” уралдаан эхэллээ

ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн санаачлагаар ЧД-ийн ЗДТГазар, ЖДҮДТөв, “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо” ТББ-тай хамтран оёдлын чанар стандартыг боловсронгуй болгох, мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлагатай үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадварыг сурталчлан таниулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулан үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой, дүүргийн оёдлын салбарын 120 гаруй үйлдвэр эрхлэгчдийг хамруулан зохион байгуулж буй “УРАН ҮЙЛЧИН-2024” уралдаан өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ЧДЖДҮДТ-ийн Дарга Ч.Болормаа, НЖДҮҮДТ-ийн Дарга Х.Отгонзул, “ОСНМХолбоо” ТББ-ын Тэргүүн Ч.Энхзаяа, ЧД-ийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга Т.Булган нар хүрэлцэн ирлээ. Арга хэмжээний үеэр оёдлын салбарт олон жил үр бүтээлтэй манлайлан ажилласан үйлдвэр эрхлэгчдийг ХХААХҮЯамны “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Жуух бичиг”, Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиар шагнаж урамшуулсан.
Сургалт, үйл ажиллагаа Стилист Г.Болорын “Хувийн өнгө-Чиг хандлага”сургалтаар эхэлж, оёмол бүтээгдэхүүний оёдолчны онолын мэдлэг олгох сургалт, техникийн зөвлөгөөнөөр үргэлжилсэн.
Тус уралдааны онолын шалгалт, ур чадварын уралдаан 2024 оны 04 дүгээр сарын 04-өөс 07-ны өдрүүдэд явагдаж үндэсний хувцас, европ хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн 3 төрөл тус бүрд эхний 4 байрыг шалгаруулж, шагнаж урамшуулах юм. Мөн болзол хангасан үйлдвэр эрхлэгчид “ОСНМХолбоо” ТББ-аас “Мастер оёдолчин” цол олгоно.
Уралдаанд оролцож буй Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч оёдолчид болон хамтран зохион байгуулж буй “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо” ТББ, дэмжин ажиллаж буй “Асралт баян хайрхан” ХХК, “Өнөр баян хайрхан” ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье.